Танилцуулга




Монгол улсын барилгын салбарт тогтвортой ногоон барилгын чиглэлээр цахим мэдлэгийн платформыг танилцуулж байна. Барилгын салбар дахь тогтвортой ногоон барилгын мэдээлэл болон дэвшилтэт технологи, сургалт мэдээлэл, барилгын материалын эрэлт нийлүүлэлтийн боломжуудыг авах зорилготой боллоо. Цахим платформын цаашдын зорилго нь ногоон барилгын талаар боломжит тооцооллууд, хэрэглэгчдийн сэтгэгдэл, видео мэдээнүүд, үр дүн барилгын материалуудын төвлөрсөн мэдээлэл, сургалт сурталчилгааг шинэчлэн боловсруулах урт хугацааны зорилт тавин ажиллаж байна.

Цахим платформын зорилго

  • Барилгын салбарт тогтвортой\ногоон барилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чанарын өндөр түвшний цахим мэдлэгийн платформыг бий болгох
  • Платформоор дамжуулан тогтвортой\ногоон барилга сэдвээр зорилтот сургалт, мэдээлэл түгээж, харилцаа холбоог бий болгох
  • Тогтвортой буюу эрчим хүчний хэмнэлттэй (ногоон барилга) барилгын талаарх мэдээлэл
  • Чанарын болон цахим зөвлөх үйлчилгээний мэдээлэл болон оролцогч аж ахуйн нэгжүүдийн линкнүүд
  • Цахим болон үйлдвэрлэл дээрх дадлага сургалтуудын мэдээлэл
  • Барилгын салбарын үзэсгэлэн яармагийн мэдээлэл
  • Ногоон зээлийн болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын боломжит тооцоолол

Цахим платформыг ашиглах боломжууд

1. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд 

Шинэ платформыг ашигласнаар аж ахуйн нэгжүүд нь барилгын салбар дахь сүүлийн үеийн ногоон технологийн мэдээлэл, холбогдох бодлогын болон судалгааны баримт бичгүүдийг үзэж судална. Мөн шинэ технологийн талаарх олон улсын үзэсгэлэн яармаг, сургалтын мэдээллийг олж мэдэх төдийгүй чадавх дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжтой болох юм.

2. БХБЯ, БХТ

Шинэ платформыг ашигласнаар тогтвортой\ногоон барилгын чиглэлээр үзэсгэлэн яармаг болон судалгааны бичиг баримтуудыг харах боломжтой.

3. МБСБ-ын төгсөгчид, ажил хайж байгаа хүмүүс болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид

Шинэ платформыг ашигласнаар мэргэжил дээшлүүлэх боломжит сургалтын мэдээллүүдийг авахаас гадна чадавхжуулах дадлагын болон цахим сургалтад хамрагдах боломжтой

4. Үйлчлүүлэгчид /иргэн/

Шинэ платформыг ашигласнаар ногоон технологиор барьсан барилга байшин мөн энэ үйлчилгээг үзүүлж буй компанийн болон бүтгэгдэхүүний мэдээллийг авахаас гадна эрчим хүчний хэмнэлтийн тооцооллыг хийх мөн боломжит санхүүгийн үүсвэрийн талаарх мэдээллийг авах юм.

Цахим платформын үр өгөөж

Цогц мэдээлэл, харилцаа холбоо, сүлжээ, тодорхой үйл ажиллагааны тусламжаар хангаснаар: 

Гишүүн байгууллагад 

  • Харилцаа холбоо/ Гишүүн компаниудын маркетингийг сурталчлах
  • Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон дэлхийн чиг хандлагыг мэдэж авах
  • Олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн мэдээллийг авах, оролцох
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах

Бусад сонирхогчдод

  • Эрчим хүчний хэмнэлттэй барилгын тухай болон холбогдох 
    компаниудын тухай мэдээлэл авах
  • Мэргэжил дээшлүүлэх сургалт, мөн холбогдох их дээд болон мэргэжлийн боловсролы сургуулиудын сургалтын тухай мэдээлэл авах
  • Чадавхжуулах сургалтад хамрагдах

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд

  • Бизнесийн зах зээлээ өргөтгөх
  • Шинэ бүтээн байгуулалт, сайжруулалтын санал, төсвийн хэмнэлт
  • МБС-н сургалт, төгсөгчдийн мэдээлэл авах
  • "Build4Skills" төслөөс боловсруулсан Барилгын салбар дахь боловсон хүчний эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийн санд нэвтрэх
  • Мэргэжлийн холбоодуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгох
  • Барилгын нэмүү өртгийн сүлжээний цогц үйлчилгээг бий болгох боломж
  • Гэрээ хэлэлцээр, худалдан авах нөхцөлийн боломж
  • Солилцооны платформ:
  • Улс төр, засаг захиргааны шийдвэр гаргагч нарт хүрч ажиллах
  • Ажил олгогч болон орон нутгийн сүлжээтэй уулзалт хийх
  • Салбар тус бүрийн мэргэжилтнүүдийг олох боломж

 


Хамтрагч байгууллагууд