Хүүхдийн төв танилцуулга





Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарcан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж,  халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм.

Одоогийн байдлаар 4-18 насны нийт 75 хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байна. Тус төвийн хүүхдүүдийн 95% нь ерөнхий боловсролын Амгалан цогцолбор, 92, 55-р сургуулиудад, 32-р цэцэрлэг болон бусад цэцэрлэг 6 хүүхэд  суралцаж чөлөөт цагаараа спортын дугуйлан секцүүдэд явж авъяас чадвараа хөгжүүлж байна.

Төвд ирж буй хүүхдүүдийн ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй, сургууль завсардсан, амьдрах арга барил эзэмшээгүй, эмзэг бүлгийн хүүхдүүд байдаг учир хүүхдийн төв нь дотроо албан бус сургалтаар нөхөн боловсрол эзэмшүүлэх, хоцрогдол арилгах сургалтыг зохион байгуулж, хамран сургах тойргийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцуулдаг.



Холбоотой мэдээлэл





Бидэнтэй нэгдэх

Манай байршил


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД